Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. 2023 оны 3 дугаар улирлын шалгалтын бүртгэл наймдугаарсарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатархотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртүүлсэнюм.
Шалгалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийнбайгуулалтын байнгын хорооны даргаН.Энхболд “Улсын хэмжээнд 3200 орчим хүншалгалт өгч байна. Манай улсын нийт хүн амын65 хувийг 35-аас доош насны залуучуудэзэлдэг. Иймд залуучуудын ашиг сонирхолднийцсэн, шаардлагыг хангасан төрийн албабайх ёстой. Өнөөдрийн шалгалтад нарийнмэргэжлээр сурч төгссөн залуус ихээр орж буйгонцлон хэлмээр байна. Төрийн албаны шалгалтцахимжсанаар хөндлөнгийн нөлөөгүйгээр илтод нээлттэй явагдах боломж бүрдсэн. 1993 оноос эхэлсэн төрийн албаны шинэчлэл одоогхүртэл үргэлжилж байна” гэлээ.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэхсалбар зөвлөлийн гишүүн, Нийслэлийн ИТХ-ынНарийн бичгийн дарга Б.Батбямба “Б.Батбямба“Төрийн албаны төв, салбар зөвлөлийн зүгээс иргэдэдчирэгдэлгүй байдлаар шалгалтын агуулга, зохионбайгуулалтыг хийх бодлого баримталж байгаа. Авахшалгалтын тестийг нэгтгэж ном болгон хэвлэн гаргасан. Мөн цахим хэлбэрээр бэлдэх бололцоог олгосон. Ерөнхий шалгалтын хариу шууд гардаг. Шалтгалтадтэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгэгддэг. Албанбайгууллагууд шинээр ажилтан шалгаруулж аваххүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргадаг. Энэхүсэлтийн дагуу төрийн албаны тусгай шалгалтын зартовлогддог” гэв.
Өнөөдрийн шалгалтын нээлтэд ЖАЙКА байгууллагын төлөөлөл ирж оролцсон юм. Тусбайгууллагын Засаглалын газрын дэд даргаЯмамото Минако “Манай байгууллага 1993 оноос буюу Монгол Улсын төрийн албашинэчлэгдэж эхэлсэн цагаас дэмжлэг үзүүлжирсэн. Төрийн албаны шалгалтыг өндөртүвшинд зохион байгуулдаг нь харагдаж байна. Япон улс одоог хүртэл цаасаар шалгалт авдагбол Монголд улс орон даяар нэгэн зэрэгцахимаар авч буй нь дэвшилттэй санагдлаа. Монголыг залуучуудын эх орон гэдэг. Шалгалтөгч буй эдгээр залуус эх орныхоо хөгжлийнтөлөө хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжхэлсэн юм.
Төрийн албаны тухай хуульд зааснааршалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохионбайгуулахаар зохицуулагдсан. Энэ онд төрийналбаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыгхуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаартогтсон. Гуравдугаар улирлын шалгалтыгнийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахьцогцолборт зохион байгуулж байгаа бөгөөдгурван хоног үргэлжилнэ.