СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь амиа алджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа 2 хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, замын хөдөлгөөнд явганаар болон автомашинтай оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Сувд
Сувд
7 months ago

Халамж тавина гэх юм 12 хүрсэн хүүхдийг ажил хийхгүй хүргэж өгөх юм уу хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлээч тэгээд ажил хийхгүй 4 хүүхэд гаргаад тэтгэвэрт эрт гарлаа гээд барцалдана