|

ШУУРХАЙ: Хордсон сурагчдаас зургаа нь ЭХЭМҮТ-ын гэдэс хордлогын тасагт эмчлүүлж байна

ХУД-ийн 18-р сургуулийн “Монгол бизнес” дээд сургуулийн байранд хичээллэж байсан 6-р ангийн 39  сурагч 16-17 цагийн үед бөөлжиж суулгасан анамнезтай эмнэлэгт хүргэгджээ. НЭМГ, цагдаагийн алба хаагчид очиж ангийг битүүмжилж эхний 6  хүүхдийг НЭМГ өөрийн унаагаар,  12 хүүхдийг 103 төвийн түргэн тусламжийн машинаар  дүүргийн эмнэлэгт хүргэж, анхан  шатны тусламж үзүүлжээ.
Хордлогын шинж тэмдэг нийтдээ 39 хүүхдэд илэрснээс  одоогоор зургаа нь хэвтэн эмчлүүлж,   үлдсэн хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Одоогоор хүүхдүүд юунаас болж  бөөлжсөн талаар тодорхой хариу гараагүй байгаа бөгөөд эхний байдлаар хордлогын шинж тэмдэгтэй гэж үзэж байна.
Тухайн сургуулийн анги танхим нь стандарт хангахгүй, агаар сэлгэлт муу талаар эцэг эхчүүд   мэдээлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *