Ц.Хулан давж заалдах гомдол гаргажээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Хуланд есөн жилийн хорих ял оноосон. Тодруулбал, Анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн долоодугаар сард хуралдаж, гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцон яруу найрагч Ц.Хуланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4-1-т зааснаар есөн жил дөрвөн сарын хорих ял оногдуулаад байгаа. Харин Б.Отгонбаатарт мөн хуулийн 19.4-1-т зааснаар найман жилийн хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тэгвэл Ц.Хулан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хуралдаж, Ц.Хулангийн давж заалдсан гомдлыг хэлэлцэх аж.