Байгальд ээлтэй эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд Японтой хамтарна
Япон улсын Байгаль орчны яамны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч OECC байгууллага болон эрчим хүчний хэмнэлтийн Осүми ХХК-ийн төлөөлөгчдийг Нийслэлийн боловсролын газарт хүлээн авч уулзжээ.
Сэргээгдэх эрчим хүч ашиглан сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний хэрэглээг хангах, мөн төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэгүүдийн дулааны хангамжийг байгальд ээлтэй технологи ашиглан шийдэх боломж нөхцөл, шийдлүүдийн талаар санал солилцов.
Мөн бямба гарагт энэ чиглэлээр хэрэгжиж байгаа сайн туршлага буюу төвийн шугамд холбогдоогүй СХД-ийн 152 дугаар сургуулийн нүүрсэн галлагаатай зуухыг хийн зуухаар солих ажлын явцтай танилцаж, цаашид эрчим хүчний хэрэглээг байгальд ээлтэй байдлаар шийдэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирлоо гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.