ЭЕШ-ыг долоодугаар сарын 1-4-нд танхимаар зохион байгуулна

БШУЯ-наас теле хичээлийн цагийн тоо, телевизээр нэвтрүүлэх өдрийн тоог бууруулж, багш, сурагчдын ачаалалд зохицуулалт хийсэн байна. Энэ дагуу теле-цахим-бие даах материалыг давхардуулж хүүхдэд ачаалал өгөхгүй байхыг чиглэл болгожээ.

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгаж, долоодугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг бүртгэх ажлыг 2021 оны наймдугаар сард цахимаар болон уламжлалт хэлбэрээр хослуулан зохион байгуулахаар болсон аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *