“Ард”-ын Ч.Ганхуягт холбогдох хүн зодсон гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

“Ард” санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг эмэгтэй хүн зодсон хэргээр яллагдагчаар татсан тухай мэдээлэл гарсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас иргэн “Г” нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийг 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын газарт шилжүүлсэн” гэв.

Эрүүгийн хууль:

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *