ЭЕРЭГ: О.Пүрэв агсны гэр бүлийг шинэ орон сууцанд оруулахаар болжээ
Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Ардын хүү” хочит О.Пүрэв агсны хандивын аянг өчигдөр /2023.09.25/ зогсоож байгаагаа Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос мэдэгдэв. Түүний сүүлийн хүслийг биелүүлж, нэг сарын өмнө гэр бүлийг нь орон сууцтай болгох хандивын аяныг нэг дэвжээний нөхөд нь санаачлан өрнүүлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд нийт 87 сая төгрөг цугларч, гэр бүлийг нь шинэ орон сууцанд оруулахаар болсон байна.