Засгийн газрын ээлжит хурлаар 27 асуудал хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр: – Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл, – “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” Засгийн газрын тогтоолын төсөл, – Ерөнхий сайдын Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан дүн, – Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар, – Ургац хураалтын явц зэрэг 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.