“Найман ишигний” шүүх хурал аравдугаар сарын 06-нд болно
“Найман ишигний” гэх тодотголтой олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийн шүүх хурлыг аравдугаар сарын 6-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд хийхээр товложээ.
Өнгөрсөн долоодугаар сарын 24-нд тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, Б.Даариймааг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт холбогдох хэрэгтэй нэгтгэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон билээ.
Улмаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах арга хэмжээ авсан юм.