“Ахмадын баяр-2023” тоглолтод Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар анх удаа оролцоно

Жил бүрийн аравдугаар сарын 01-нд Ахмадын баяр тохиодог. Үүнд зориулсан олон арга хэмжээ, урлагийн тоглолт болдогийн нэг нь “Ахмадын баяр-2023” тоглолт юм. Өдгөө 12 дахь жилдээ болох гэж байгаа энэ тоглолтын тухайд ахмад настнуудын хүсэн хүлээдэг тоглолтуудын нэг яахын аргагүй юм.

“Ахмадын баяр” тоглолтод олон түмнийхээ хайр хүндлэлийг хэдийнэ хүлээсэн чадварлаг дуучид  оролцдог гэдгээрээ чансаа  дээгүүр тоглолтод тооцогддог билээ. Оролцож буй дуучдын авьяас чадвар, тоглолтын найруулга, зохион байгуулалт зэрэг нь өндөр түвшнийх байдаг учир гурван өдөр  дараалан  болдог тус тоглолт үзэгч дүүрэн байдаг.

Энэ жилийн тоглолт аравдугаар сарын   01, 02, 03 нд Ub palace-ийн Концертын их танхимд 19:00 цагаас  болно.  Үзэгчдийн хүсэлтээр дуучин Хонгор, Болормаа, хос дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар анх удаагаа оролцох бол  “Зууны манлай” хос дуучин Вандан Дуламсүрэн, орос дуунд дуртай ахмадуудаа хүндэтгэн Борхүүгийн Амархүүгээс эхлээд нийтийн болон поп дууны гол төлөөллүүд ая дуугаар өргөх юм.

Тоглолт  үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд  нэгдүгээр хэсэгт: МУГЖ Болормаа, МУСТА Намсрайноров, Чулуунчимэг, Гэрэлчулуун, Нямжав, Найдандорж, залуу дуучин Эрдэнэ-Очир

Тоглолтын хоёрдугаар хэсэгт: МУСТА Жавхаасайхан, Үүрийнтуяа, МУГЖ Вандан, Дуламсүрэн, МУСТА Хишигбаяр, Дэлгэрмаа, МУГЖ Энхзул, хүү МУСТА Чинбаяр

Тоглолтын гуравдугаар хэсэгт: МУСТА Хонгор, Дэлгэрмөрөн, Амархүү,  Амина, МУГЖ Уранчимэг Баасандорж нарын уран бүтээлчид  ая дуугаар өргөнө.

Тасалбарыг 1900-1950 үнэгүй хүргэж байгаа бөгөөд ticket.mn ээр захиалах, Ub palace–ийн кассyаас очиж авах боломжтой.  Мөн тасалбарыг байгууллага хамт олноороо  болон  хөдөө орон нутгаас  захиалах боломжтой.

 Утас: 9072 1111 , 9073 1111

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments