Зүрхийг орлох хиймэл эрхтэн зургаадугаар сард хэрэглээнд нэвтэрнэ
Дэлхий дахинд таван хүн тутмын нэг нь зүрхний өвчнөөр өвчилдөг байна. Зүрхний хүндэрсэн өвчнийг анагаах цор ганц арга бол эрхтэн шилжүүлэх мэс засал байдаг. Ихэнх тохиолдолд зүрх шилжүүлэн суулгах шаардлага хангахгүй, олдоц тун ховор тул өвчтөнүүд суулгах эрхтэн олдох хүртэл чамгүй урт хугацааг хүлээх шаардлагатай болдог.
Иймд энэ асуудлыг шийдэхээр Францын “Кармат” компани нь эрхтний донор олдох хүртэл зүрхийг орлох чадамжтай “Хиймэл зүрх” зохион бүтээжээ. Хүний зүрхтэй яг ижил хэлбэртэй, 4 кг жинтэй тус хиймэл эрхтэн 2 зайгаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэцэглэлтээрээ 4 цаг орчим ажиллах чадамжтай аж.
Хүлээн авагчууд нь цусны даралтыг хэмжиж, хариу урвал үзүүлэх алгоритм нь цусны эргэлтийг хянадаг байна. “Кармат” компанийн гүйцэтгэх захирал Стифан Пиа CNN-д өгсөн ярилцлагадаа энэ яг л хүний зүрх шиг ажиллана, хэрэв та алхвал цусны эргэл ихсэж, харин та суух, амрах үед цусны урсгал эргэлт удааширна” гэжээ.
Тус төхөөрөмжийн хүний цусны хүрэлцэх хэсэг нь хүний эрхтэнд ямар нэг гаж нөлөөгүйгээс гадна, сөрөг хариу урвалын эрсдэлийг бууруулдаг. Тус эрхтэнг өвчтөний биед нэгэнт суулгасан тохиолдолд арчилгаа, эмчилгээ шаардагдахгүй аж.
“Кармат” компани тус цоо шинэ бүтээлээ ирэх зургаадугаар сарын сүүлээр Герман улсын зах зээлд борлуулахаар зэхэж буй бөгөөд энэ оны эцсээр гэхэд 20 зүрх бүтээсэн байхаар төлөвлөж байгаа аж.Нэг зүрх 160,000 евро /190,000 ам.доллараар/-оор эмнэлгүүдэд нийлүүлэх юм байна.
Эх сурвалж: CNN