Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг ДӨРВӨН жилээр хасахаар шийдвэрлэжээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирж, допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдсан. Уг асуудлыг баяр наадмын тухай хуульд зааснаар шийдвэрлэхээ холбогдох байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж Улсын арслан М.Бадарчийн цолыг нь хурааж барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийтгэл оногдуулжээ. Мөн түүнд цолны даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгохоор шийдвэрлэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *