Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төв нээгджээ

Тус төв нь 0-17 насны хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, 18-аас дээш насны иргэдэд хүргэх тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр бүтэцтэй ажиллах юм.
0-17 насны хүүхдийн хөдөлгөөний хоцрогдол, тархины саажилт, хавтгай тавхай, майга тавхай, тавхайн унжилт, дауны синдром, гилжгий хүзүү, нурууны муруйлт, нүүрний саажилт, тархины харвалт, тархины усжилт, аутизм, нугасны эвэрхий, мэдрэлийн ёзоор тайрах хагалгааны дараах, бэртэл гэмтэл, хавсарсан эмгэгүүд болон хөдөлгөөний эмгэгтэй хүүхдүүд хамрагдана.
Харин 18-аас дээш насны мэдрэлийн эмгэг, тархины цус харвалт, нугасны гэмтэл, мэдрэл дарагдал, үений үрэвсэл, өвдөг, нуруу, түнхний өвдөлт, үе солих хагалгааны өмнө болон дараах, мөч тайрах хагалгааны өмнө ба дараа, хугарал, мултралын дараа, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, зүрх судасны эмгэг, бодисын солилцооны эмгэг, таргалалт, чихрийн шижинтэй үйлчлүүлэгчид тус төвөөр хамрагдах боломжтой.
Мөн сэргээн засах, тусгай хэрэгцээт хүүхэд иргэд болон гэр бүлийн онцлогт тохирсон хөгжил, ур чадварын сургалтууд хийх, боловсрол олгох, арга зүй, мэдээллээр хангах, шилжилтийн насны хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулах юм байна. Эрүүл мэнд, хэл засал, хөдөлмөр засал, хөгжлийг дэмжих, нийгмийн ажилтны тусламж, сэтгэл зүй туслах хэрэгслийн зэрэг мэргэжилтнүүд үйлчилгээ үзүүлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *