Шадар сайд ОХУ-ын онцгой байдлын сайдад ноолууран дээр хэвлэсэн хөргийг нь бэлэглэжээ
Монгол Улсад айлчилсан ОХУ-ын онцгой байдлын сайд Александр Куренковт Шадар сайд С.Амарсайхан нэгэн сонин бэлэг барьсныг тус улсын албаны эх сурвалж мэдээлжээ.
Энэ тухай мэдээлэл Монголын засгийн газрын эх сурвалжуудад нийтлэгдээгүй, ОХУ-ын онцгой байдлын яамны албан ёсны Телеграм сувагт зөвхөн нийтлэгдсэн байна.
Уг сувагт нийтлэгдсэн гэрэл зураг, дүрс бичлэгт шадар сайд ноолуулан дээр хэвлүүлсэн хөргийг нь зочиндоо бэлэглэж буйг харуулжээ.