Хүн амины хэргээр 11 жилийн ял сонссон Б.Махбалыг яагаад хугацаанаас нь өмнө суллав?

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн хэрэгт 2018 онд холбогдож, 11 жилийн хорих ял авсан.

Түүнийг Багануурын хорих ангиас өчигдөр магадлангаар сулласан байна. Ингэснээр оноосон ялын хугацаанаас өмнө суллагджээ.

Бадамын Махбал оногдуулсан нийт ял 11 жилээс биеэр таван жил нэг сар гурав хоногийн ял эдэлжээ. Үүн дээр  шагналын есөн сар 20 хоног,  ерөнхийлөгчийн зарлиг нэг жил 11 сар 21 хоног уучлагдан хасагдсан. Ингээд долоон жил 10 сар 14 хоног эдэлсэнд тооцсон байна. Харин гурван жил нэг сар 16 хоногийн эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас нь өмнө суллажээ.

Б.Махбал хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон Хөгжлийн Банкны шүүх хуралд яллагдагчаар татагдан оролцсон ч гэм буруугүйд тооцогдсон юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *