ЭЕРЭГ: Азийн наадмаас жүдочид холимог багийн төрөлд хүрэл хүртлээ

“Ханжоу 2022” Азийн наадмын жүдо бөхийн сүүлийн өдөр холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө манай жүдочид БНСУ-ын багтай өрсөлдлөө. О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар нар өрсөлдөгчөө ээлж дараалан ялснаар 3:0-ээр тэргүүлж эхэлсэн. Харин БНСУ-ын Хан Хэ Жү манай Б.Ням-Эрдэнийг иппоноор ялсан юм.

Шийдвэрлэх барилдааныг Г.Алтанбагана БНСУ-ын И Сүн Хотой хийж, цэвэр ялснаар эцсийн дүнд 4:1-ээр Монголын баг хүрэл медалийн эзэн боллоо. Багийн төрөлд япончууд ганц ч жүдоч нь ялагдаагүй амжилтаар энэ удаагийн Азийн наадмын багийн төрөлд итгэл төгс түрүүллээ. Мөнгөн медалийг Узбекистан, хүрлийг БНХАУ баг Казахстаны шигшээг 4:2-оор илүүрхэж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *