Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн хоёр иргэн байна
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг энэ сарын 27-ны өдрийг хүртэл нээлттэйгээр хүлээн авсан байна. Дээрх хугацаанд хоёр иргэн нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлжээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.
Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт
Д/д | Овог, нэр | Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил | Ажилласан байдал |
1. | Болдбаатарын Гүнбилэг | МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн магистр, АНУ-ын Сэйнт Томасын Их сургуулийн Хуулийн сургуульд Хууль зүйн магистрын зэрэг, МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. | Хууль зүйн үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуульд гэрээт багш, багш, Улсын Их Хурлын даргын шадар туслах, хуулийн бодлогын зөвлөх, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, ХБНГУ-ын Макс Планкийн Институт, Японы Кюүшүгийн их сургууль, Австралийн Мельбурнын их сургуулийн Азийн эрх зүйн төвд зочин судлаач, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арбитрын арбитрч. |
2. | Одонхүүгийн Мөнхсайхан | МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Япон улсын Нагояа Их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. | МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр эрх зүйн онол, түүхийн тэнхимийн туслах ажилтан, Эрх зүй судлалын тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхимд дэд профессор, профессор, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд захирал, Япон улсын Нагояа Их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач, АНУ-ын Вашингтоны Их сургуульд зочин судлаач, Жорж Вашингтон Их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач, хууль зүйн баримт бичгийн анализ хийгч, орчуулагч. |