Ц.Уянга: Ирэх сонгуулиар ажлаа хийж чадахгүй бол Б.Жаргалан хариуцлага хүлээнэ
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Батбаярын Жаргалан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, АЭХ-ын сонгуульд нэр дэвшигч гишүүд оролцож мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нэр дэвшигч Ц.Уянга юу ярьсныг сийрүүлэн хүргэе.
-Мэдээж нийгэмд ардчиллын үнэ цэнийг Ардчилсан намын гишүүдээс илүү мэдэрч байгаа хүмүүс байгаа. Энэ алхмыг хийхгүй эсвэл энэ ардчиллын талд идэвхитэй биечлэн оролцох бололцоо нийгэмд ч олгогдохгүй байна, манай намд гишгэж ороод ч олгогдохгүй байна гэсэн ойлголтыг бид нар энэ удаа эвдлээ гэж ойлгож байна. Энэ бол анхны амжилттай алхам. Гэхдээ, уучлаарай, манай гишүүд ээ. Буруудсан, гажуудсан үйл ажиллагааныхаа өмнө бид нар дүр эсгэхгүй байх ёстой.
– Хоёр талд нэг нь УИХ-ын гишүүн, Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүн энэ хугацаанд багагүй улс төрийн үйл ажиллагаа явуулж өөрийгөө таниулаад манлайллаараа хүлээн зөвшөөрөгдөх хугацаа байсан. Гэхдээ намын хагарлын нэг хэсэгт явагдаж байгаа бүлгийнхээ өөрсдийнхөө л хүнийг гаргаж байвал гэж хайрцаглаж явсны үр дүнд ардчилал өөрөө хамгийн увайгүй, хамгийн ардчиллын гэсэн эсрэг лидерүүдээ гаргаад, эрэгтэй лидерүүдийнхээ ард зөвхөн дэмжихийн төлөө явсаар байгаад ийм байдалд хүргэсэн, эмэгтэйчүүд.
Яагаад гэвэл намын ялалт, намын ажил бүхнийг эмэгтэйчүүдийн 80 хувь нь хийж явдаг мөртлөө хамгийн боломжгүй бололцоогоороо байхгүй. Хамгийн хүчтэй гэсэн лидерээ гаргаж тэрэнд нь ардчилсан намын төлөөх ажилд бие сэтгэл, оюун ухаан, ажил амьдралаа зориулсан ийм эмэгтэйчүүд байдаг.
Тэгэхээр ямарваа нэг байдлаар буруу зүйлд нэр холбогдвол нүүрсний хэрэг байдаг юмуу. Эсвэл экс ерөнхийлөгч Женко Х.Баттулга гэдэг хүн маань буцаагаад одоо манай сөрөг намын зөвлөх хийгээд явж байсан. Намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийн лидерийнхээ тэр жигүүрт явж байгаа бол энийгээ шийдвэрлэчхээд ардчиллын үнэ цэнээ харуулчхаад нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдчхөөд ардчилсан намын энэ сонгуульт албан тушаалд би эмэгтэйчүүдийн манлайллаа араасаа дагуулж чаднаа, нийгмийнхээ өмнө очиж чадна гэж бодох хүмүүсээ дэвшүүлэх ёстой байсан байхаа.
Нөгөө талаасаа Б.Жаргалан дээр би эхэндээ дэмжлэг үзүүлээгүй. Гэхдээ Б.Жаргалангийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхдээ хайрцаг гэдэг зүйлийн л нэг хэсэг байсан. Бид нар орж ирээд тав хоногт бүгдийг шинээр амжуулж бүтцийн том өөрчлөлтөд орно. Нийгэмд бүтэн аппаратаараа найман жил уначихсан байгууллагыг өнөөдөр гэнэтхэн би хамгийн сайн нь байсан гэж ямар ч багцаагүйгээр итгэл үнэмшлээрээ сонгогдсон гэж хэлдэг бол учир дутагдалтай.
Үүн дээр бие биенийгээ буруутгах гэж байгаа юм биш. Дотоодын ямар ч сонгуулийг тогтолцоо бүтцийн хувьд ижил тэгш шударга шинэ гараанаас гардаг ийм юмыг хийхгүй л бол бид нар хэзээ ч нийгмийн өмнө цэвэр өрсөлдөх реформ хийх ийм итгэл хүлээх нам юмаа, итгэл хүлээх манлайлагч эмэгтэйчүүд юмаа гэж гарахгүй. Тэгэхээр Б.Жаргалан санал тавьж байгаад баярлалаа. Баг гэдгийг ямар утгаар хэлж байгаа вэ. Дэд ерөнхийлөгч эсвэл албан тушаал гэж байгаа бол уучлаарай би энэ багт орохгүй. Яагаад гэвэл зүгээр өрсөлдөөд хоорондоо нэг юман дээр албан тушаал хуваалцаад тэврэлдээд явж байдаг гэдэг мессежийг би энэ нийгэмд өгмөөргүй байна. Энэ бол буруу зүйл.
Бид нар өрсөлдөөнд орсон. Би чиний хамгийн сайн бүх юмыг бүх чадлаараа дэмжээд өөрөөс чадах бүхнээр хамтраад ажиллаад явна. Гэхдээ би чиний хамгийн том шүүмжлэгч байна. Найман жилийн хугацаанд хийгдээгүй энэ хооронд өөрөөсөө өөр ямар ч манлайлагч төрүүлээгүй байгаа бол одоо ирэх сонгуульд энэ ажлаа хийж чадахгүй бол сонгуулийн хариуцлага хүлээнээ. Энэ бол нэг жилийн асуудал шүү гэдгийг хатуу сануулчихъя.