Навалны өлсгөлөн зарласан ч шоронгийн харуулууд дэргэд нь тахиа шарж идэж байна

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Оросын сөрөг хүчний толгой болох Навалны шоронд буй эм эмчилгээний үйлчилгээ муу байгаагийн улмаас өлсгөлөн зарлаж байсан билээ.

Гэвч уг ажиллагааг нь саатуулан зогсоохын тулд шоронгийн харуул, харгалзагч нар түүний дэргэд тахианы мах шарж идэж, хоолны үнэр албаар үнэртүүлж байна хэмээн өөрийн инстаграм хаягнаа гомдоллон нийтэлжээ.

Тэрээр шоронд хоригдож буй хэдий ч утсаа ашиглах эрхтэй байгаа нь олон нийтийг багагүй гайхшруулж байгаа ба угтаа түүний хоригдож буй шорон Орос улсын шоронгууд дундаас хавчилт шахалт, харуул хамгааллын зэрэг хамгийн ихтэй шорон билээ.

Эх Сурвалж: www.businessinsider.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *