Хэрлэн суманд сураггүй болсон 7 настай хүүг нисдэг тэргээр хайж эхэлсэн байна
Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт 7 настай хүү сураггүй алга болсон дуудлага Цагдаагийн газарт ирсний дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэн хайх ажиллагааг тасралтгүй явуулсаар байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр хүн хүч, мэргэжлийн дэмжлэг хүссэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсний дагуу онцгой байдлын 20 аврагч, 3 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Мөн бригадын генерал Б.Ууганбаяр эрэн хайх, аврах 111-р ангийн нисэх бүрэлдэхүүнтэй агаараас эрэн хайхаар нисдэг тэргээр нисжээ.