ӨНӨӨДӨР: Д.Данзанравжаагийн 220 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ

Есдүгээр сарын 29-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

11.00 цагт: МИАТ ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9914-7517

11.00 цагт: “ЗМ” сонины  мэдээллийн төвд:“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эн тэнцүү өмчлүүлэх асуудлаар УИХ болон ЗГ-т шаардлага хүргүүлж буй талаар ШИНЭ намаас мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.

-Улсын төв нэгдүгээр эмнэлэг “Үйлчлүүлэгчээ сонсоё” сарын аяныг зохион байгуулж байна.

-ИБУИНВУ-ын парламентын гишүүн, Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи манай улсад ажлын айлчлал хийж байна.

-Монгол Улсын Морин хуурын чуулгын “Дуун дэг” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

-Архангай аймгийн Цэцэрлэг хотын АРА цогцолборт аялал жуулчлалын нэгдсэн үзэсгэлэн, форум үргэлжилж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments