Хөх хотод 30 сувилагч мэргэжил дээшлүүлээд иржээ

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт дуусчээ.

Монгол Улсаас сургалтад хамрагдсан 30 сувилагчид гэрчилгээ олгосон байна.

Хөх хотод болсон энэ удаагийн сургалтаар европ анагаах ухаанаар мэргэшсэн сувилагчдад уламжлалт эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, шинэ сувилагчийг чиглүүлэх төлөвлөлт, сувилагчийн үүрэг хариуцлагын талаар онолын мэдлэг олгосон байна.

Мөн өвдөлт намдаах, хүйтэн өвчнийг анагаах монгол эмнэлгийн заслын аргуудаас эзэмших дадлага сургалтыг зохион байгуулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *