ЦЕГ: Хүүгийн алга болсон өдрөөс хойших зам, маршрутыг шалгаж байна

Дорнод аймагт эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олсон талаар Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-аас мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа “Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо Хэрлэн голоос 400 метр орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон харамсалтай хэрэг гарсан байна.Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас тал бүрээс нь ажиллаж байгаа.Энэ хэрэгт 34 настай эрэгтэй Б гэгчийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаас эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон байгаа” гэв.

Энэ асуудалд холбогдогч Б болон талийгаач хүүгийн оршин суух газраасаа алга болсон өдрөөс хойших хугацааны зам, маршрутыг шалгаж, цагдаагийн байгууллагаас холбогдох бүхий л ажиллагааг хийж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *