Хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий есөн этгээд, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, хууль бус алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоожээ.

Түүнчлэн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжлэн хураажээ. Мөн хууль бусаар олборлосон зах зээлийн ханшаар 135408000 орчим төгрөгөөр үнэлэгдэх 644.8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *