Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт 0.0-18.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас цасны зузааны мэдээг танилцууллаа. Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн нутаг, Ховд, Архангай, Хөвсгөлийн баруун, Увсын зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Завханы зарим газраар 0.0-18.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Баян-Өлгийн Толбод 18.0 см, Сагсайд 10.0 см, Ялалтад 8.0 см, Увсын Малчинд 9.0 см, Ховдын Дунд-Ус, Хөвсгөлийн Ханхад 7.0 см, бусад нутгаар 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments