С.Жавхлантбаатар: Автобусны арлын дугаарын латин үсэг нь 30 жилийн зайтай давтагддаг
Шинээр оруулж ирсэн автобусны асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар Хангарди ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал Солонгосын “Daewoo” үйлдвэрийн 80 автобусыг Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-нд оруулж ирсэн.
Гэвч нийслэлд оруулж ирсэн “Ногоон автобусны арлын дугаараар хайтал 30 жилийн өмнөх 1993 оны зорчигч тээврийн автобус гэж гарч ирсэн” гэх шүүмжлэл цахим орчинд тараад байгаа билээ. Энэ талаар тэрээр, Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүд 17 цифрээр танигддаг. Үйлдвэрлэгдсэн онуудад 17 цифрээр буюу латин үсгээр тодорхойлж, зааж өгсөн байдаг. Манай холбогдох хүмүүс энэ үсэг нь аль онд үйлдвэрлэгдсэн бэ гэдгийг тодорхойлох танилцуулгуудыг бэлдсэн. 1993 автобус гэсэн мэдээлэл явж байгаа. Арлын дугаарынх нь латин үсэг 30 жилийнх нь зайтай давтагддаг.” гэлээ.
Шаадымбээ. Ямар хэдэн саяар нь хийж байгаа бишдээ