ЭЕРЭГ: О.Есүгэн дэлхийн хошой аваргыг ялж, Парисын олимпын эрхээ авлаа

“Ханжоу 2023” Азийн наадам үргэлжилсээр байна.

Наадмын боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д манай тулаанч О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайтай шөвгийн наймын тулаанаа хийв.

Ялсан нь медальд хүрэх тун хариуцлагатай даваанд манай боксчин шийдэмгий тулалдсаар өрсөлдөгчөө оноогоор яллаа. Шүүгчдийн дөрөв нь манай боксчинг ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзсэн юм.

Манай тамирчин “Ханжоу 2023” Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар “Парис 2024” Олимпод оролцох эрхээ баталгаажууллаа гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments