Ж.Бямбадулам: Автобуснуудыг худалдан авахдаа үндэсний аюулгүй байдалд хамааруулсан

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийж, “Daewoo” компаниас албан ёсны мэдээллийг ирэх даваа гарагт өгнө гэдгийг хэлсэн юм.

Энэ үеэр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам “Нийслэлийн Засаг даргын Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх 2022 оны А/1600 тоот захирамж гарсан. Уг захирамж болон автобуснуудыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг нууцад хамруулсан зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэсэн. Уг худалдан авах үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм байна гээд Тагнуулын ерөнхий газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авах ажиллагааг явуулсан. Дахин хэлэхэд, нууцад хамааруулсан зүйл байхгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *