Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Төв, Хангайн бүсийн чуулган эхэллээ

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Төв, Хангайн бүсийн чуулган Дархан-Уул аймагт болж байна. Бүсийн чуулганд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярсайхан, МАН-ын ЕНБД-ын зөвлөх, СДМЭХ-ны Хяналтын хорооны дарга Ц.Оюундарь нар оролцож байна.

СДМЭХ-ны аймгуудын салбар холбоодын бүсийн чуулганыг нээж, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа үг хэллээ.

Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг уламжиллаа.

Чуулганд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн СДМЭХ-ны салбар зөвлөлийн 400 орчим гишүүн хүрэлцэн ирлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, нийгэмд эзлэх байр суурь, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар зөвлөлдөх бөгөөд эмэгтэйчүүд бүс нутгийн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд хэрхэн оролцох талаар санал солилцож байгаагаараа онцлог юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *