Ж.Батбаясгалан: Ахмадууд та бүхний минь хуримтлуулсан мэдлэг туршлага бидэнд үнэтэй хувь нэмэр, дэмжлэг хөшүүрэг болж байна

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааатар хотын захирагч Д.Сумъяабазар,  Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар нийслэлийн ахмад иргэдийн төлөөлөлийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Үйл ажиллагааг нээн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ахмадууддаа зориулан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “…Улс эх орон, нийслэлийн хотынхоо хөгжил дэвшлийн төлөө мэдлэг чадвараа дайчилж, залуу насаа зориулан хөдөлмөрлөсөн Та бүхнийхээ бүтээж бий болгосон бүхнийг үргэлжлүүлэн, орчин цагтайгаа хөл нийлсэн, иргэнээ дэмжсэн бодлоготой, эдийн засгийн чадамжтай нийслэл хотыг бий болгохын төлөө өнөөгийн нийслэл хотын удирдлагууд бид бодлого, зорилтоо болгон ажиллаж байна.  Өнөөгийн бидний болон хойч үеийнхний сайн сайхны төлөө та бүхний хуримтлуулсан мэдлэг туршлага өдгөө ч үнэтэй хувь нэмэр, дэмжлэг хөшүүрэг хэвээр байгааг онцлон хэлье…” гэлээ.  


Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments