Ногоон автобусны хэргээр ДӨРВӨН хүнийг цагдан хорьжээ
АТГ-аас 4 хүний гэрт өнгөрсөн шөнө нэгжлэг хийж, 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьжээ.
Тодруулбал, А.Ганхуяг 2006 оноос хойш “Тэнүүн Огоо” ХХК-нд захирал, Б.Түмэнжаргал 2019 оноос хойш “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга, Ш.Баярсүх 2022 оноос хойш “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, Ж.Эрдэнэбат 2007 оноос хойш “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал гэх эдгээр хүмүүсийг өнгөрсөн шөнө гэрт нь нэгжлэг хийж, цагдан хорьжээ