Намын бүлгүүд хуралдаж, ногоон автобусны талаар хэлэлцэнэ

Өнөөдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдана. МАН-ын бүлэг 13.00 цагт хуралдаж, ирэх оны төсөв хэлэлцэх юм. Мөн бүлгийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, худалдан авалтанд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүн, сайд Ж. Сүхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Д. Сумьяабазар нарын мэдээллийг тус тус сонсох аж. 

Харин Ардчилсан намын бүлэг өнөөдөр мөн л 13.00 цагт хуралдахаар товложээ. Тус намын бүлийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн барьсан 2024 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсох аж. Мөн хуучин автобус нийлүүлсэн гэх асуудалтай холбоотой мэдээллийг сонсох юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *