Багш, ажилчид БШУЯ-ны гадна цуглана
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу 2023 оны есдүгээр сарын 5-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн бага хурал хийж, энэ сарын 5-наас ажил хаялт зарлах болсноо мэдэгдсэн. Тэдний зүгээс багш нарын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2023.10.02/ багш, ажилчид Боловсрол шинжлэх ухааны яамны гадна 11.00 цагт цуглаан хийхээр болжээ.