Зөвшөөрөлтэй машинд “туулайчилбал” хатуу хариуцлага тооцно

Хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнийг хянах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг бууруулах талаар цаашид ямар арга хэмжээ авах талаар ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Энхбат “Нийслэлд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог 400-450 мянган тээврийн хэрэгсэл бий. Бид гурван цаг тутамд хөдөлгөөний эрчмийг гаргаж ажиллаж байна. Яг одоо /15:35 цагт/ 7 орчим хувьтай байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хувь нь хөдөлгөөнд оролцсон. Бүх нийтээр хатуу хөл хорио тогтоосныг бүгд мөрдөж байж үр дүнд хүрнэ. 15 чиг үүргийн салбарын хүмүүс хөдөлгөөнд оролцохоор шийдвэрлэсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд байгууллагынхаа дугаар бүхий машинаар зорчиж болно. Мөн хувийн унаагаараа, ажлын тодорхойлолттойгоор дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд орж болно. Гэр бүлээрээ салхинд гарах гэсэн хүмүүс байна. Үүнд зөвхөн гэрийнхээ ойролцоо гарахыг зөвшөөрсөн бөгөөд ойлголтын зөрүү гарсан нь ажиглагдаж байна.
Төрийн байгууллагын ажилтнууд тодорхойлолтоо өмнөө барьж, хөдөлгөөнд эмх замбараагүй байдал үүсгэж байна.  Мөн албаны үнэмлэхээ үзүүлж гэр бүл, ойр дотны хүмүүсээ тээвэрлэж байна. Төрийн байгууллагын ажилтнуудын 10 хувь нь өглөө 08:30 гэхэд ажил дээрээ очсон байх ба 17:30 хүртэл гадуур сэлгүүцэхгүй байхад хяналт тавин ажиллана. Зорилгогүй хөдөлгөөнд оролцож, хөл хорионы дэглэм зөрчвөл хатуу арга хэмжээ авна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *