Д.Сумъяабазар: Автобус худалдан авах төсвийн захирагч нь Ж.Сүхбаатар сайд

Ногоон автобусны дуулиан өндрөө авч өнөөдөр Түгжрэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Эл асуудлаар МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, ийн хариуцлага тооцож байгаа гэж харагдав.

Энэ үеэр Хотын  дарга Д.Сумъяабазараас  автобус худалдан авахад хаана алдаа гарсан талаар сэтгүүлчид тодруулахадЖ.Сүхбаатар  сайд дээр байсан багцыг би авахгүй гэсэн юм. Яагаад гэвэл өмнө нь бөөн хэл ам болсон. Нийслэл дээр бүх эрх шилжиж орж ирдэг. Түүнээс нийслэлийн төсөв дээр мөнгө тавиад нийслэл зарцуулсан юм ерөөсөө байхгүй. 

Гүйлгээ нь Сангийн яамаар хянагдаж, Түгжрэлийн асуудал хариуцсан Ж.Сүхбаатар сайдын гарын үсгээр дамжиж байгаа. Төсвийн Ерөнхийлөн захирагч нь Сүхбаатар сайд, ойлгож байна уу. Хоёрдугаарт нийслэлд эрх шилжиж орж ирээд автобус шинэчлэх ажлыг шуурхай зохион байгуул гэдэг үүрэг чиглэл бол орж ирсэн. 

Угаасаа хууль нь тийм. Тэгэхээр захирамж гаргаад, ажлын хэсэг гаргаад наадхаа зохион байгуул гэдэг захирамжийг Засаг даргын хувьд гаргасан. Би тендер, ажлын хэсэгт нөлөөлөх нь хуулиараа боломжгүй” гэх хариулт өглөө. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *