ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.10.03, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 19
  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 06.53-18.29
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Мод

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments