Ногоон автобус нийлүүлсэн компанийн хоёр Солонгос иргэнийг 461-р ангид саатуулжээ

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд автобус нийлүүлсэн БНСУ-ын компанид холбогдох хоёр иргэнийг  өнгөрсөн шөнө баривчилсан байна.

Тодруулбал, АТГ-аас тэднийг  цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулжээ.

Гэхдээ энэ хоёр Солонгос хүн нь өнгөрөгч ням гарагт хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүс биш аж. Харин “Тэнүүн-Огоо” ХХК болон “Дэү” автобус компани хооронд зуучлах үүрэг гүйцэтгэсэн өөр нэгэн БНСУ-ын компанийн төлөөлөл гэж эх сурвалж мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *