Гэртээ цоожтой үлдсэн 5-7 насны хоёр охин цонхоороо унаж амиа алджээ

Өчигдөр буюу энэ сарын 2 ны өдрийн оройн 19:00 цагийн орчимд гэртээ харгалзах хүнгүй байсан бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Харуул Алтай хотхоны есөн давхарт амьдардаг 7 болон 5 настай эгч дүү хоёр гэртээ цоожтой үлдсэн байна. Асран хамгаалагчгүй үлдсэн эгч дүү хоёр гэрийнхээ цонхоор хөл алдаж есөн давхраас унаж амь насаа алджээ.

Мэдээллийн дагуу хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж байгаа аж.

Иймд эцэг, эх асан хамгаалагч та бүхэн бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, хүүхдүүдээ үлдээж байгаа орчин болон харж үлдэх хүн эрсдэл үүсгэхгүй байх эсэхэд байнгын анхаарлаа хандуулж байхыг мэдээллээр дамжуулан сэрэмжлүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *