Баянзүрх дүүрэгт айлын гэр шатаж, нэг иргэн нас баржээ

Өчигдөр /2021.04.12/ Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 34-р ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн очиход иргэн Д-гийн хашаанд таван ханатай гэр шатаж, 60 орчим насны эрэгтэй, иргэн Х галд өртөж нас барсан байжээ.

Гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраасан байна. Иргэн Х гэртээ ганцаараа байсан бөгөөд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Шалтгаан нөхцлийг нь нарийвчлан тогтоохоор БЗД-гийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *