Төсөв-2024: Ирэх оны сонгуульд 72 тэрбум төгрөг зарцуулна
Ирэх оны төсвийн төслийг Сангийн яам өнөөдөр танилцууллаа. 2024 онд нэг удаагийн арга хэмжээнүүдэд 232 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн ээлжит сонгууль болно. Эдгээр сонгуулийн зардалд нийт 72 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг, орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцжээ.
Мөн 2024 оны олимпод Монголын баг тамирчид оролцоход 22.6 тэрбум төгрөг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд 9.2 тэрбум төгрөг, Геологи, хайгуул судалгааны зардал 40 тэрбум төгрөг зэргээр 2024 онд нэг удаагийн арга хэмжээнүүдэд 232 тэрбум төгрөг зарцуулах юм байна.