Сонгодог харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд шөвгийн наймд үлдлээ
“Ханжоу 2022” Азийн наадмын байт харвааны төрөлд сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд Б.Отгонболд гурав ялснаар шөвгийн наймд үлджээ.
Манай тамирчин эхлээд Ливаны Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5-аар, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2-оор буулган авснаар шөвгийн наймд Индонезийн Эга Агата Салбабиллатай учраа таарсан байна. Тэрбээр өнөөдөр 15:20 цагаас харваагаа эхлүүлнэ.
Харин сонгодог байт харвааны багийн төрлөөр Монголын эрэгтэй шигшээ баг 16-д БНХАУ-ын багийг хожсон байна. Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 5:1-ээр талбайн эздийг ялсан. Манай тамирчид шөвгийн наймын харваагаа энэ сарын 6-нд Энэтхэгийн багтай цэц мэргэнээ сорих хуваарьтай байгаа аж.