Дараагийн хотын дарга Х.Нямбаатар уу?
Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр ерөнхий сайдад өгсөн билээ.
Ингэснээр дараагийн хотын дарга хэн байх бол гэдэг яриа иргэдийн дунд түгээд буй. Уг асуудалтай холбоотой дараагийн хотын даргаар ЦХХХ-ны сайд Н.Учрал, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Харин МАН-ын хувьд хотын авлигын хэргийг илрүүлэхэд томоохон түлхэц үзүүлж чадах хүн гэдэг утгаар нь Х.Нямбаатарыг сонгох магадлал өндөр байгаа бололтой.