Д.Тогтохсүрэн: Нам дотор хотын даргын нэр яригдаагүй байна
Дараагийн хотын даргаар ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар яригдаж байгаа талаар цахим орчинд тархсан. Харин энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “Намын удирдах зөвлөл боловсон хүчний бодлого тодорхойлж шийдвэр гаргадаг. Маргааш хуралдахаар төлөвлөж байна. Одоогоор бол яригдсан нэр байхгүй. Бид хэвлэлээс мэдээ авж байна.Чадвартай, чадалтай, олон түмний санаанд нийцсэн, хотыг авч явах чадвартай байх гэсэн шаардлагуудыг тавьж ажиллаж байна” гэлээ.