Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй журам, зааварт өөрчлөлт оруулах санал хүргүүлэхээр боллоо
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Зөвлөгөөнөөр 2023 оны эхний есөн сарын байдлаар хорихоос өөр төрлийн ял, тэнсэн албадлага, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх чиглэлээр хийсэн ажил, анхаарах асуудлаар мэдээлэл хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Олон нийтэд зорчих эрхийг хязгаарлах ял нөхцөл журмын талаар ойлголт өгөх, ял эдэлж буй хүмүүст гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах зэрэг ажил зохион байгуулахаар тогтлоо.
Мөн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй зарим журам, зааварт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эх сурвалж: УЕПГ