Эрүүл Мэндийн Яам идээ бээрээ шахах цаг болсон

ЭМЯ-ы дэд сайд С.Энхболдыг янжуур тамхины компаниудаас авилга авсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж байна гэдэг мэдээлэл гарсан ба уг хэргийн хамсаатан нь ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал гэгчийг мөн АТГ-аас шалгаж байна.

А.Өнөржаргал гэгч нь ЭМЯ-ны Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга бөгөөд Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар зургадугаар сард томилогдсон ч есдүгээр сард албан тушаал нь өөрчлөгдөж ЭМЯ-ны “Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар”-ын даргаар томилогджээ. Мөн тэрээр ЭМЯ-ны “Сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн” байсан төдийгүй тус албанд удаан хугацаанд ажиллаагүй гэдэг.

Сүүлийн жилүүдэд тэрээр Тамхины хяналтын тухай хуультай холбоотойгоор ухуулга нөлөөллийн ажлаар ажлын албаны бусад гишүүд болон УИХ-ын гишүүдтэй тулж ажилладаг болсон гэх. Түүний бэлдсэн судалгаа болон ярих яриа нь иргэдийг янжуур тамхи л татуулах гарцаагүй сонголттой үлдээхэд чиглэсэн ба ДЭМБ-ын нэр барьж хуулинд дураараа өөрчлөлт хийж байгаа гэдэг. Энэ эрхийг хэн түүнд өгөв?

Хамгийн сүүлийн мэдээгээр А.Өнөржаргал нь Женев хотод болсон ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн хэрэг эрхлэх газрын шинжээч, мэргэжилтнүүдтэй болох уулзалтад ЭМЯ-ыг төлөөлж УИХ-ын гишүүдийн хамт оролцжээ. Зөвхөн уг хуралд оролцохын тулд өөрийн албан тушаалыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэрээр өөрчлүүлсэн ба бүртгэлийн дараа эргээд албан тушаалаа сольсон байгаа нь ямар ашиг сонирхол үүний цаана оршиж байна вэ гэдгийн зангилаа юм.

Мөн тамхины лобби хийдэг гэх ФОКУС ТББ-ын Тэргүүн Б.Туяатай найз нөхдийн харилцаатай гэх ба ДЭМБ-ын нэр барьж гадны санхүүжилт хүртдэг гэжээ.

Түүний хөрөнгө оруулгын мэдүүлэгт 2021 онд 200 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц нэмэгдсэн тайлбараа АТГ өгөхийг шаардахад баталж чадаагүй өдийг хүрсэн гэдэг.

Монголчуудын эрүүл мэндийн төлөө бус хувийн эрх ашгийн төлөө ажиллаж буй энэ мэт идээ бээрийг ЭМЯ, Монгол улс тэжээсээр байх уу?

Similar Posts

6 Comments

  1. Манайд тамхи тэмцдэг байгуулаггууд байхгүй э тамхиныхан бүгдийг худалдаад авчихсан аймгуудын засаг дарга нар нь хүртэл янжуурнаас өөр юм зарж болохгүй гэж тушаал гаргаж байхад даа ёстой бүтэхгүй э

  2. Манай нөлөөлөгч инфлюсёрүүд эмч нар багш улстөрчид сайт тв үүд яагаад тамхитай тэмцэх ажил хийдэггүй юм бол янжуурныхан бүгдийг нь авилгалдчихдаг юм болов уу

  3. Тамхичин улстөрчидийг зайлуулахгүй бол нэмэргүйл дээ ёрөнхий сайд асан норовын алтанхуяг сангийн сайд жавхлан боов оюунчимэг дарханы засаг дарга азжаргал тэргүүтэй новшнууд эмч багш сайт тв худалдан аваад янжуурны далд сурталчилгаа хийгээд тамхитай хийх тэмцэлийг саармагжуулаад байгаа НЭМҮТ гэж фокус тбб гэх мэт газарууд бол шууд тамхичидийн халаасанд байдаг тамхи түгээн дэлгэрүүлэх ажил л хийдэг

  4. Тамхитай тэмцдэг газарууд яс юман дээр тамхичидаас санхүүжилт аваад тамхитай бус тамхины эсрэг бүтээгдэхүүнүүдрүүл дайралт хийж далдуур тамхины бизнэсийг дэмждэг нь нэгэнт тодорхой болсон зүйл дээ тиймдээч монголчууд 1 сая тамхичинтай жилд ингэж үй олоноороо үхэж байна тамхи орлуулагч бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжиж байжил үхэл багасах байх

  5. Янжуурныхан арай дэндүү давараад байсан даа хуульгүй улс шиг аймгуудын засаг дарга нарт хахууль өгөөд янжуурнаас бусад бүх зүйлсийг хориглоод давараад байсан

  6. Зэвүүн новш вэ надад хамаагүй гэж хуцажийна эд нар л тамхины гар хөл болж үйл ажиллагаанд саад болж элдэв хуулинд саад болж өөрсдийнхөө эрх ашигийг шургууж байгаа даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *