“Байгалийн нөөц газар” хэмээн иргэдээс үндэслэлгүйгээр хураамж авч байсныг таслан зогсоожээ
Авлигатай тэмцэх газарт “Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөр” гэх газарт нэвтрэхэд автомашин бүрээс 6000 төгрөг хураахын зэрэгцээ тухайн автомашинд зорчиж буй том хүн бүрээс 2000 төгрөг, хүүхэд бүрээс 1000 төгрөгийн хураамж авч байна” гэх мэдээлэл иржээ.
Гэтэл тус газарт нэвтрэхэд “Байгалийн нөөц газар” гэсэн ангиллаар иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байсныг тогтоон таслан зогсоох арга хэмжээг авсан байна.