ОУХМ Б.Отгонболд “Парис-2024” Олимпын наадамд оролцох эрхээ авлаа

“Ханжоу 2023” Азийн наадмын байт харвааны сонгодог төрөлд ганцаарчилсан ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонболд мөнгөн медалийн болзол хангалаа.
Түүний хувьд Ливаны Эл Райесийг 6:0, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2 буулган авснаар шөвгийн наймд үлдээд байсан.
Дараа нь Индонезийн Эга Агата Салбабиллыг 6:0 ялж, шөвгийн дөрөвт Казакстаны Илфат Абдуллианыг 6:0 буулган авснаар “Парис-2024” Олимпын наадамд оролцох эрхээ авчээ. Түүний хувьд аваргын алтан медалийн төлөө Хятадын Жи Шиан Шоутай аравдугаар сарын 7-нд 11:30 цагаас харвах юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments