Допингийн шинжилгээний булхайны талаар улсын начин Д.Цэрэнтогтох баримт дэлгэлээ

  Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр, албан байранд  АТГ-аас нэгжлэг хийхэд их хэмжээний допинг илрээд байна. Улмаар тэд допинг нийлүүлдэг эмч, холбоотой  хүмүүсээ ч эхнээс нь нэрлэж эхэлжээ.

Энэ асуудалтай холбогдуулан допинг илэрч, барилдах эрхээ хасуулж байсан бөхчүүд шүгэл үлээж эхэллээ. Тодруулбал, улсын начин Д.Цэрэнтогтохоос шинжилгээ авсан хүн шээсийг нь сольсон тухайгаа өөрт нь мэдэгдэж байсан талаарх мессежийг начин Д.Цэрэнтогтох өөрөө дэлгэлээ.

Түүн рүү илгээсэн мессежинд “Допингийн шинжилгээ чамаас авч байсан. Одоо шүгэл үлээе дээ. Ах нартайгаа нийлээд чиний шээсийг сольсон хариуцлагаа би өөрөө хүлээнэ. Баримт нь байгаа болохоор удахгүй тавина. Болсон тэр зүйлд би буруутай. Нэг ч төгрөг аваагүй байж зүгээр л дуугүй тэдний үгэнд орчихсон юм. Одоо удаан хадгалж чадахгүй ээ. Хуягаа начин шүгэл үлээгээд эхэлсэн.Удахгүй ахад хэлнээ” хэмээн бичжээ.

Эргэн сануулахад, Баянхонгор аймгийн харьяат бөх, улсын начин Д.Цэрэнтогтох нараас 2019 онд допинг илэрч, барилдах эрхийг нь хоёр жилээр хасч байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *