“Ногоон автобус”-аар шалгагдаж байгаа С.Жавхлантбаатар өөрийгөө хутгалжээ
Ногоон автобусны хэрэгт шалгагдаж буй Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар өчигдөр өөрийгөө хутгалж гэмтээн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал, тэрбээр ногоон автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан учир АТГ-т шалгагдаж байсан юм.
Гэвч тэрбээр өөрийгөө хутгалж гэмтээснээс түүнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоосон байна.Одоогоор биеийн байдал нь хүнд сэхээнд байгаа аж.